Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Бийлог Техноложиес

Компанийн алсын хараа: Олон улсын жишигт нийцсэн инновацилаг монгол брендийг бүтээх


Компанийн зорилт: Гадны accelerator хөтөлбөрт хамрагдсан монголын анхны компани болох


         Манай компани нь програм болон техник хангамжийн хосолсон хөгжүүлэлт хийдэг бөгөөд одоогоор ухаалаг толинд суурилсан IoT системийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 


         Хотжилт, Хүн амын төвлөрөл болон бидний одоогийн зохисгүй эрчим хүч, усныг хэрэглээ нь ойрын хугацаанд биднийг цэвэр ус, найдвартай эрчим хүчний дутагдалд орох өндөр эрсдэлтэй байна! Эрчим хүч, усны шинэ эх үүсвэр гэхээс илүүтэйгээр одоогийн байгаа нөөц баялгийг зөв зохистой, ухаалаг хэмнэлт гарган хэрэглэх нь хамгийн зөв, хамгийн энгийн шийдэл юм. Ус, Эрчим хүчний ухаалаг, зохистой хэрэглээг IoT дээр суурьлсан Ухаалаг Толь, Ухаалаг Гэрийн Систем, Веб, Апп Платформыг хэрэгжүүлж байна!



Компанийн ажилчид

Батболд Дагвасүрэн

APU LLC - Автоматикийн инженер iTools - Систем админ "Долгио 2" төсөл электроникийн инженер Нисгэгчгүй нисэх аппаратын "Sky Infra" төсөл удирдлагын систем хөгжүүлэгч

Ганбаатар Даваажаргал

4-н жил web, desktop, ios, android аппликейшн хөгжүүлсэн ажлын туршлагатай

Одгэрэл Цэнгүүн

Energy Resource Автоматикийн инженер, Оюу Толгой автоматикийн инженер, Робокон 2013 оны үндэсний аврага

Буян-Өлзий Азбаяр

4-н жилийн туршлагатай электроникийн инженер, Робокон 2013 оны үндэсний аврага

Чинзориг Ган-Эрдэнэ

Моделист, CAD, CAM, CAE , 3D Printing-н туршлагатай

Б Батзориг

4-н жилийн туршлагатай Tridium - Электроникийн инженер, Робокон 2013 оны үндэсний аврага

Батзориг Ганбаяр

Модел, Typography, UI UX

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

"Beelog Mirror" ухаалаг толь

Ус, Эрчим хүчний ухаалаг, зохистой хэрэглээг IoT дээр суурилсан Ухаалаг Толь, Ухаалаг Гэрийн Систем, Веб, Апп Платформыг хөгжүүлж байна.

"Beelog Planter" ургамал ургуулах систем

Тасалгааны ургамалыг ургуулахад ургамал бүр өөрийн гэсэн арчилгаа шаарддаг бөгөөд тус арчилгааг хийхэд илүү төвөгтэй байдаг учраас энэ асуудлыг шийдэхийн тулд дараах бүтээгдэхүүнийг хөгжүүлж байна.

Хуваалцах: