Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Үндсэн Инкубатор

Мэдээлэл, технологийн үндэсний паркын Захирлын 

2022 оны 06 сарын 20 -ний өдрийн

1а-37 тоот тушаалын хавсралт 

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эхлэн эрхэлж буй компани,  баг, иргэнийг (цаашид хүсэлт гаргагч гэх) мэдээллийн технологийн  инкубаторт (цаашид инкубатор гэх) сонгон шалгаруулж, элсүүлэх, дэмжлэг  үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, зөвлөгөө өгөх, инкубаторыг  төгсгөх, инкубаторын үйлчилгээг зогсоохтой холбоотой харилцааг  зохицуулахад энэхүү журмыг баримтална. 

1.2. Инкубаторын үндсэн  зорилго нь мэдээллийн технологийн салбарт  шинэ дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ  хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр  байгуулагдсан, дэмжлэг туслалцаа шаардлагатай компанид ажлын таатай  орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар  тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод  гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад  оршино. 

1.3. Хүсэлт гаргагчийг инкубаторт элсүүлэх, дэмжлэг үзүүлэхдээ шударга,  тэгш өрсөлдөөний зарчмыг баримтална. 

1.4. Инкубаторын сонгон шалгаруулалт, элсэлтийн зарыг сонгон шалгаруулалт  болох өдрөөс 30 хоногийн өмнө МТҮП-ын вэб сайт болон хэвлэл  мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ. 

1.5. МТҮП нь /цаашид парк гэх/ хүсэлт гаргагчидад зориулсан танилцуулга зөвлөмж, семинарыг нь 1.4-д заасан хугацаанд 2 удаа зохион байгуулна

1.6. Компани, баг, иргэн нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдан хуулийн этгээдээр бүртгүүлсэн, мэдээллийн технологийн чиглэлээр 5  хүртэл жил үйл ажиллагаа эрхэлж буй дотоодын аж ахуйн нэгж  байна. 

  • Иргэн нь мэдээллийн технологийн чиглэлээр шинэ, шинэлэг  санаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мэдээллийн технологийн  салбарт ажилладаг мэргэжилтэн байна. 

  • Баг нь шинэ санааны төсөл хэрэгжүүлэхээр нэгдсэн 2-оос дээш  тооны гишүүдээс бүрдсэн байна.

1.7. Инкубаторын элсэлтийг Мэдээлэл, технологийн үндэсний парк /цаашид  МТҮП/-ын өрөөний хүрэлцээнээс хамааран элсэлтийг зохион байгуулна.

 1.8. Тухайлан нэг буюу хэд хэдэн салбарыг зорилтот хэмээн МТҮП-аас  зарласан тохиолдолд тэдгээр салбарын тодорхой сэдвийн хүрээнд болон  шинэ санааг дэмжих зорилгоор инкубаторын өрөөний хүрэлцээнээс  хамааруулан нэмэлт элсэлт зохион байгуулж болно.

1.9. “Инкубаторт компани, баг, иргэнийг сонгон шалгаруулж элсүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулах журам”-ын дагуу ажлын хэсгийг /цаашид ажлын хэсэг/ МТҮП-ын захирал томилж ажиллуулна. 

1.10. Инкубаторт элсэгчдэд дэмжлэг vзvvлэх хугацаа 3 сараас 2 жил хүртэл  байх бөгөөд хүсэлт гаргагчийн бүтээгдэхүүн үйлчилгээний явцаас  хамааран инкубатор байрлах хугацааг ажлын хэсэг тодорхойлон үнэлэлт  дүгнэлт өгч шийдвэрлүүлнэ.

1.11. Ажлын хэсгийн гишүүд нь сонгон шалгаруулалтанд бизнес төлөвлөөгөө  болон бусад холбогдох мэдээллийн нууцлалыг чандлан сахих үүрэг  хүлээнэ. 

1.12. Инкубаторт байрлах хугацаа дуусаад төгсөн гарсан компаниудад Шилдэг  төгсөгч, амжилтай төгсөгч гэрчилгээ олгоно. 

Хоёр. Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага, болзол  нөхцөл 

2.1. Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагч (цаашид хүсэлт гаргагч гэх) нь дараах  шаардлагуудыг хангасан байна. Үүнд: 

2.1.1. Шинэлэг санаа бүхий хэрэгжих магадлалтай мэдээллийн  технологийн бизнесийг дотоод гадаадын зах зээлд эрхлэхээр  төлөвлөсөн байх; 

2.1.2. Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөх, улирал тутмын  үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес  төлөвлөгөөтэй байх; 

2.2. Хүсэлт гаргагч нь дараах болзол, нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна.  

2.2.1. Инкубаторт байрлах хугацаанд ажлын байрны тогтвортой  байдлыг хадгалан ажиллах (үндсэн ажилтнуудын 70-ааc доошгүй  хувийг хэвээр хадгалах); 

2.2.2. Зөвхөн үндсэн ажилтнуудаа инкубаторт байрлуулах; 

2.2.3. Инкубаторт элсэн орсны дараа иргэн, баг нь 3 сарын дотор  багтаан компани байгуулсан байх; 

2.2.4. МТҮП-аас зохион байгуулж байгаа аливаа ажил, арга хэмжээнд  заавал хамрагдах; 

2.2.5. Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (үйл  ажиллагааны чиглэлээс хамаарч түүнтэй дүйцэх шалгалт байж  болно)-нд тэнцсэн үндсэн ажилтны тоо жил тутам нэмэгдэж байх; 

2.2.6. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон нийтийг хамарсан ажил  зохион байгуулах, оролцох; 

2.2.7 Хөрөнгийн болон үүрэг хариуцлагын баталгаа болох барьцаа  төлбөрийг МТҮП-ын дансанд байршуулсан байх. Хугацаанаас өмнө төгссөн болон хасагдсан тохиолдолд барьцаа төлбөрийг олгохгүй байх. Барьцаа  төлбөрийг байрлах өрөөний талбайн хэмжээнээс хамааруулан  доорх шатлалаар тооцно. Үүнд:

- 30 кв.м хүртэл талбай бүхий өрөө – 1,000,000 төгрөг 

- 30 кв.м-ээс дээш талбай бүхий өрөө - 1,500,000 төгрөг 

2.2.8 Санхүүгийн тайлангийн хугацааны баталгаажсан албан баланс  тайлан, сар бүрийн санхүүгийн тайлан /МТҮП-аас гаргасан  маягтын дагуу/-гийн ашиг, орлого, зардал, цалингийн дундаж,  НДШ, НӨАТ-ын дүн ажилчдын тоон мэдээллийг үнэн бодитоор  гаргаж МТҮП-д өгч байхаа зөвшөөрсөн байх (Энэхүү мэдээллийг  инкубаторын үйл ажиллагааны үнэлгээний үндсэн  үзүүлэлтүүдийг гаргахад ашиглана). 

2.2.9. МТҮП-ын дотоод журам, инкубаторын үйл ажиллагааны журам  болон бусад холбогдох дүрэм журмыг даган мөрдөж ажиллахаа  зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн байх 

2.2.10. Авлага, хөрөнгө оруулалтыг тооцоо нийлсэн актыг сар бүр  холбогдох ажилтантай хийхийг зөвшөөрсөн байх  

Гурав. Элсэлтийн бүртгэл 

3.1 Хүсэлт гаргагч нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд: 

3.1.1 МТҮП-ын инкубаторт холбогдох журмуудтай танилцан  зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн албан бичиг, өргөдөл /МТҮП аас гаргасан загварын дагуу/, хураамж төлсөн баримт  

3.1.2 Хүсэлт гаргагч нь компани бол аж ахуйн нэгжийн дүрэм улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулбарын хамт 

3.1.3 Хүсэлт гаргагч нь компани байгуулаад нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулж байгаа бол эхлэлтийн баланс болон  сүүлийн нэг жилийн баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл 

3.1.4 Хүсэлт гаргагч баг бол багийн гишүүн бүрийн иргэний үнэмлэх,боловсролын гэрчилгээний эх хувь, хуулбарыг хамт 

3.1.5 Хүсэлт гаргагч иргэн бол иргэний үнэмлэх болон дипломын  хуулбар, эх хувийн хамт  

3.1.6 Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөж хэрэгжүүлэх, сар, хагас жил тутам үйл ажиллагаанд нь хяналт тавих  бололцоо бүхий бизнеc төлөвлөгөө (5-10 хуудас) 

3.2. Бүртгэлийн хураамжийн төлбөр иргэн, баг-150,000 төгрөг, компани-200,000  төгрөг байна. Элсэлтэд тэнцээгүй тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй

Дөрөв. Сонгон шалгаруулалт 

4.1. Ажлын хэсэг нь хүсэлт гаргагчийг дараах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэнэ. Үүнд: 

4.1.1. Шинэлэг бүтээлч санаа; 

4.1.2 Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл; 

4.1.3 Эдийн засгийн үр ашиг; 

4.1.4 Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар; 

4.1.5 Үйл ажиллагааны төлөвлөгөө

4.2. Инкубаторт элсүүлэх сонгон шалгаруулалтын ажлыг дараах үе шаттайгаар  зохион байгуулна. Үүнд: 

4.2.1.  Ажлын хэсгийн нарийн бичиг нь элсэлтийн баримт бичгүүдийг хүлээн авч, иж бүрдлийг шалгасны дараа битүүмжилнэ. 

4.2.2. Инкубаторт элсэгчдэд тавигдах шаардлагыг хангаагүй, бичиг  баримтын бүрдэл дутуу, үнэн бодит бус хуурамч мэдээлэл  ирүүлсэн хүсэлт гаргагчийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй. 

4.2.3. Хүсэлт гаргагч нарт сонгон шалгаруулалтанд оруулах болсон  талаар мэдэгдэж, тэдний битүүмжилсэн элсэлтийн материалыг  шалгаруулалтын өдөр ажлын хэсэгт хүлээлгэн өгнө. 

4.2.4. Ажлын хэсгийн гишүүд хүсэлт гаргагчийг байлцуулан  битүүмжилсэн элсэлтийн материалыг задалж, нэг бүрчлэн  танилцана. 

4.2.5. Хүсэлт гаргагч нь сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралд  бизнес төлөвлөгөөнийхөө талаар дэлгэрэнгүй (10-15 минут)  танилцуулга хийнэ.  

4.2.6. Сонгон шалгаруулалтын дүнг тухайн өдөртөө багтаан зарлаж,  МТҮП-ын вэб сайт болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн  хэрэгсэлээр мэдээлнэ.  

4.2.7. МТҮП нь сонгон шалгаруулалтын дүнг зарласнаас хойш 10  хоногийн дотор инкубаторт элсэгчтэй /цаашид элсэгч гэх/ хамтын  ажиллагааны гэрээ байгуулна. 

4.2.8. Хүсэлт гаргагчийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь МТҮП болон  инкубаторын компани, баг, иргэн хоорондын хамтын  ажиллагааны гэрээний салшгүй бүрэлдэхvvн хэсэг байна. 

Тав. Инкубаторын үйлчилгээ 

5.1  Инкубаторт байрлах хугацааны үзүүлэх багц үйлчилгээ нь тухайн иргэн, баг,  компанид оруулсан хөрөнгө оруулалт гэж үзнэ. Шаардлагатай тохиолдолд  МТҮП нэмэлт өөрчлөлт оруулна. (Хавсралт1) 

5.2  Инкубаторт элссэн компани, баг, иргэнийг хөнгөлөлтэй нөхцлөөр ажлын  байрны дэмжлэг үзүүлэн ажиллана. Төлбөл зохих үнийн дүнгээс дараах  байдлаар тус тус хөнгөлнө. Үүнд: 

- 1-р хагас жил 80%  

- 2-р хагас жил 60% 

- 3-р хагас жил 40% 

- 4-р хагас жил 20% 

5.3   Ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлсэн элсэгчийн хүсэлтийг харгалзан 6- р улирлаас 19 кв.м хүртэл талбай бүхий нэг өрөөг 5.2 дахь заалтыг  баримтлан нэмж ашиглуулж болно. 

Зургаа. Инкубаторын компанийн vйл ажиллагаанд хяналт-шинжилгээ  хийж,    

              үнэлгээ өгөх, үйлчилгээг үргэлжлүүлэх  

6.1    МТҮП-аас инкубаторын компаниудын үйл ажиллагаанд сар, хагас жил тутамд  хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгнө. 

6.2.   Сарын үнэлгээг хариуцсан /газар, хэлтэс, төв, алба/-ны менежер,  мэргэжилтэн гүйцэтгэнэ 

6.3.  Сарын үнэлгээний явцад үйл ажиллагааны хувьд хангалтгүй үнэлгээ авч,  цаашид үйлчилгээ үргэлжлэхгүй гэж үзвэл холбогдох /газар, хэлтэс, төв,  алба/- аар хэлэлцүүлэн МТҮП-ын захирлуудын зөвлөлд танилцуулан  шийдвэрлүүлж, МТҮП-ын захирлаар батлуулна.  

6.4. Улирал, хагас жил тутамд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ (цаашид үнэлгээ  гэх)-г хийх ажлын хэсгийг “Инкубаторт компани, баг, иргэнийг сонгон  шалгаруулж элсүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ  өгөх ажлын хэсэг байгуулах журам”-ын дагуу МТҮП-ын захирлын шийдвэрээр  томилно. 

6.5   Сар, улирал, хагас жилийн үнэлгээг “Мэдээллийн технологийн инкубаторын  компаниудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх журам”- ын дагуу зохион байгуулна  

6.6. Ажлыг хэсгийн дүгнэлтээр улирал, хагас жилийн үнэлгээгээр 70-аас дээш  хувийн дүн үзүүлсэн бол МТҮП-ын захирлын шийдвэрээр үргэлжлүүлэн  байрлуулна.  

Долоо. Инкубаторыг төгсгөх 

7.1. Инкубаторын компани инкубаторын дэмжлэг авах хугацаа нь дууссан, ажлын хэсгийн үнэлгээгээр төгсгөн гаргах шийдвэр гарсан, хугацаанаасаа  өмнө төгсөх хүсэлт гаргасан тохиолдолд МТҮП-ын захирлын шийдвэрээр  төгсгөнө.  

7.2. Хугацаанаас өмнө төгсөгч гэдэг нь инкубатораас гарах хүсэлт өгсөн  элсэгчийг хэлнэ 

7.3. Хугацаанаас өмнөх төгсөгчийн төгсөлтийн дүнг энэхүү журмын 6,6 заалтыг  үндэслэн болгоно.  

7.4. Сар, улирал, хагас жилийн үнэлгээнүүдийн дунджийг төгсөлтийн үнэлгээ  гэж тооцно. 

7.5. Инкубаторын компани, баг, иргэнийг/ баг, иргэн нь компани байгуулаагүй  тохиолдолд/ инкубаторыг төгсгөхдөө энэхүү журмын 6.6, 7.1-р заалтуудыг  тус тус үндэслэх бөгөөд хөрөнгийн болон үүрэг хариуцлагын баталгаа  болох барьцаа төлбөрийг буцаан олгоно.  

7.6. Тус журмын 1,13 заалтыг үндэслэн инкубаторын компани, баг, иргэний сар,  улирал, хагас жилийн үнэлгээний дундаж нь 90-100 хувь бол “Инкубаторын  шилдэг төгсөгч”, 70-89 хувь бол “Инкубаторыг амжилттай төгсөгч” гэрчилгээ  тус тус олгоно. 

7.7. “Инкубаторын шилдэг төгсөгч” компани нь цаашид МТҮП-д байрлах хүсэлт  гаргасан тохиолдолд 1 жил 50 хувийн хөнгөлөлтэй байрлуулж болно.

Найм. Инкубаторын үйлчилгээг дуусгавар болгох  

8.1. Дараах шалтгаануудын аль нэгийг үндэслэл болгон МТҮП-ын захирлын  шийдвэрээр компани, баг иргэнийг инкубаторын үйлчилгээг зогсооно. Үүнд: 

8.1.1 Инкубаторын хамтын ажиллагааны гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй  бол;  

8.1.2 Сар, улирал, хагас жилийн үнэлгээнд ороогүй бол; 

8.1.3 Инкубаторын сарын үнэлгээгээр дараалан 2 удаа 50-иас доош хувийн дүн

         үзүүлсэн бол; 

8.1.4 Инкубаторын сарын үнэлгээгээр жилд 3 удаа 60-аас доош хувийн  (хангалтгүй)  

         дүн үзүүлсэн бол; 

8.1.5 Улирал, хагас жилийн үнэлгээгээр 70–аас доош хувийн дүн үзүүлсэн бол 8.1.6  

         МТҮП болон үнэлгээний ажлын хэсэгт бодит бус хуурамч мэдээлэл  бүрдүүлэн өгсөн бол; 

8.1.7 Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор  инкубаторт байрлаагvй бол; 

8.1.8 Инкубаторын үйл ажиллагааны журам, хамтын ажиллагааны гэрээг  ноцтойгоор зөрчсөн бол; 

8.1.9 МТҮП-ын дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн бол.

8.1.10 Энэхүү журмын 7.3 дахь заалтыг шаардлага хангаагүй компани, баг, иргэн 8.1.11 Инкубаторын үйлчилгээг зогсоож, инкубатораас гарах болсон компани, баг,  

иргэнд хөрөнгийн болон үүрэг хариуцлагын баталгаа болох барьцааг  төлбөрийг буцаан олгохгүй 

8.1.12 Хэрэв хугацаанаас өмнө хасагдсан тохиолдолд энэхүү журмын 5.1-р  заалтын дагуу нийт оруулсан хөрөнгийг байрласан хугацааны өртөгийг  хасаж тооцож, үлдсэн үйлчилгээний хөрөнгө оруулалтыг тухайн үйлчилгээ  авсан иргэн, баг, компанид үзүүлэхгүй.

Багц

Багц үйлчилгээний төрөл

Үйлчилгээний нэр

Үзүүлэх үйлчилгээ

Төлбөр ₮

Хугацаа Нийт 24 Сар

Цаг

Нэгж үнэ /м2/

Нийт давтамж /сар/

Нийт үнэ

Хөнгөлттэй дүн /Инкубатор/

Үнийн чөлөөлөлт /Парк/

Үндсэн үнийн дүн /35м2 38.500₮/ хагас жил

/35м2 x 38.500₮/

Хөрөнгө оруулалтын Багц-1

Ажиллах орчин

Ажлын байр

Ажлын байрны түрээсийн төлбөрийг улирлаар нь шаталсан хөнгөлөлт

Эхний хагас жил

38,500

6

1,347,500

1,617,000

80>#/p###

8,085,000

2 дахь хагас жил 

38,500

6

1,347,500

3,234,000

60>#/p###

8,085,000

3 дахь хагас жил

38,500

6

1,347,500

4,851,000

40>#/p###

8,085,000

Сүүлийн хагас жил

38,500

6

1,347,500

6,468,000

20>#/p###

8,085,000

Нийт

16,170,000

32,340,000

Хөрөнгө оруулалтын Багц-2

Сургалт

Албан хэрэг хөтлөлт, бүрдэл

Албан бичиг хөтлөлт

Хагас жил тутам

2

250,000

4

1,000,000

Дүрэм, журам, гэрээ

График дизайн

Эх бэлтгэл, видео эдит

Жил тутам

3

350,000

2

700,000

Маркетинг

Бараа бүтээгдэхүүний борлуулалт

Хагас жил тутам

4

150,000

4

600,000

Дижитал маркетинг

Хэрэглэгчийг татах, үнэ цэнэ бий болгох

Хууль эрх зүй

Хөдөлмөрийн эрх зүй

Хагас жил тутам

2

500,000

4

2,000,000

Бйгууллагын дотоод ёс зүй

Санхүү

Санхүүгийн тайлан

Жил тутам

2

700,000

2

1,400,000

Татварын эрх зүй

Санхүүгийн менежмент

Оюуны өмчийн хамгаалалт

Зохиогчийн эрх

Жил тутам

2

500,000

2

1,000,000

Технологи дамжуулалт

Патент, барааны тэмдэгтийн эрх зүйн ойлголт

Нийт

15

2,450,000

18

6,700,000

Хөрөнгө оруулалтын Багц-3

Маркетинг

Бизнес түншлэл

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, олон нийтэд нээлттэй өдөрлөг зохион байгуулах

Жил тутам

-

5,000,000

2

10,000,000

Pitch day

Хагас жил тутам

-

2,000,000

4

8,000,000

Demo day

-

2,000,000

4

8,000,000

Үнэ цэнэтэй контент

-

1,000,000

4

4,000,000

Хэрэглэгчийн уулзалт

Жил тутам

-

3,000,000

2

6,000,000

Бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн

Гадаадын болон дотоодын салбарын "EXPO" арга хэмжээ болон бусад үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх

Жил тутам

-

9,000,000

2

18,000,000

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлах

МТҮП-ын албан ёсны цахим хуудаснуудаар бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах

Сар бүр

-

50,000

24

1,200,000

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх

Жил тутам

-

300,000

2

600,000

Нийт

-

22,350,000

44

55,800,000

Хөрөнгө оруулалтын Багц-4

Зөвлөх үйлчилгээ

Технологи

Анхан шатны 7 чиглэл тус бүрээр (Сар бүр 4 удаа 8цаг /1цаг 33500₮)

Сар бүр

1

33,500

24

804,000

Бизнес удирдлага

1

Хүний нөөц

1

Санхүү

1

Хууль, эрх зүйн

1

Оюуны өмч

1

Аутосорсинг

1

Нийт

7

33,500

24

804,000

Хөрөнгө оруулалт 

Багц-5

Урамшуулал Бонус /Бонус Шилдэг төгсөгчдөд/

Ажлын байрны урамжуулал

Журмын дагуу

Жил тутам

-

Ажлын байрны түрээсийн хөнгөлөлт 50>#/p###

5,145,000

2,205,000

7,350,000

Оны шилдэг компанийн шагнал

Жилийн дундаж үнэлгээ

Жил тутам

-

МТҮП-ын нэрэмжит шагнал

0

0

200

Нийт хөрөнгө оруулалтын дүн

63,304,000

(Инкубаторын компаниас гарах зардал)

(Паркаас үзүүлж буй хөрөнгө оруулалт)

  • Санчир
  • |
  • 2020-05-17
  • |
  • 2204 уншсан
Хуваалцах: