Оюутан Бизнес Инкубатор
Шинийг бүтээх эрмэлзэлтэй оюутан залууст оюутны ширээнээс гарааны бизнесээ эхлүүлэх, ирээдүйн энтрепренёр болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анх удаа “Оюутан бизнес инкубатор” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Мэргэжил харгалзахгүй 3-аас дээш курсын оюутнуудад ажлын байр нэмэгдүүлэх, тэднийг чадваржуулах, өрсөлдөхүйц хэмжээний чадвар, дадлага, туршлагыг хуримтлуулах замаар залуу боловсон хүчнийг бэлтгэх, манлайлагчдыг төрүүлэх зорилготой.
Оюутан бизнес инкубаторт элссэнээр инкубаторын үндсэн 7 багц үйлчилгээг авах боломжтой.
Ирээдүйн энтрепренёруудыг төрүүлэхэд бэлтгэх үүднээс судалгаа шинжилгээ хийж, туршилтын загвар бүтээж үндэсний брэнд бүтээгдэхүүн зохион бүтээж, маркетингаа өөрсдөө хийж харилцан бизнес босгоход оюутнууд хүч чадал, мэдлэг оюунаа уралдуулах түшиц байгууллага болж, оюутнуудын мэдлэгт суурилсан оюуны бүтээлийг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжиж, боломж, нөхцөлийг нээлттэй олгож байгаа юм.
Оюутан бизнес инкубаторт элсэхэд тавигдах шаардлага
Оюутан нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна.Үүнд:
- Инкубаторт элсэхийг хүсэгч нь ямар нэгэн ажил эрхэлдэггүй 2-5 гишүүнтэй баг байна;
- Дотоод, гадаадын их, дээд сургуулийн бакалаврын зэргээр суралцаж буй 3 болон түүнээс дээш дамжааны оюутан;
- Их, дээд сургууль төгсөөд нэг жилээс хэтрээгүй бакалаврын зэрэгтэй төгсөгч;
- Магистрын зэргээр суралцагч;
Оюутан бизнес инкубаторт элсэгчдийн бүрдүүлэх бичиг баримт
- Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар;
- Дипломын хуулбар;
- Багш профессорын тодорхойлолт;
- Инкубаторт хамрагдах төслийн товч танилцуулга;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Бүртгэлийн хураамж 10,000₮;
Оюутан бизнес инкубаторын элсэлт
Элсэлт зарлах бүрт Мэдээллийн технологийн үндэсний паркын веб хуудас www.itpark.mn болон инкубаторын веб хуудасwww.incubator.itpark.mn мэдэгдэнэ.
Элсэхийг хүсэгч нь МТ-ийн инкубаторын цахим хуудсаар дамжуулан элсэлт бүртгүүлнэ.
Оюутан бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам
Энддарж журмыг уншина уу!.
- Долгион
- |
- 2016-11-14
- |
- 2983 уншсан