Виртуал инкубатор
Виртуал инкубатор гэж юу вэ?
Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-аас инкубаторт байрлаагүй старт ап компаниудад онлайнаар инкубаторын үйлчилгээ үзүүлэх “Виртуал инкубатор”-ын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна. Бизнес эхлэн эрхлэгчдэд компаниа байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, ажилтнуудаа мэргэшүүлэх, хууль эрх зүйн болон бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлаар зөвлөгөө авах, өсч бойжин хөл дээрээ зогсох, улмаар инноваци хийхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээлэл, үйлчилгээ хэрэгтэй болдог.
Энэ бүх үйлчилгээг нэг дороос цахим орчноор дамжуулан авах “Виртуал инкубатор”ыг бид танд санал болгож байна.
Мэдээллийн технологи гэлтгүй бусад бүх чиглэлийн шинэ бүтээлч санаа, шийдэл бүхий мэргэжилтнүүдийн өмнө манай “Виртуал Инкубатор”-ын үүд хаалга нээлттэй байж, Таны шинэ санааг бүтээгдэхүүн болгон хувиргахад бид туслах болно.
Виртуал инкубаторын зорилго
Виртуал инкубаторын үндсэн зорилго нь цахим орчноор дамжуулан шинэ, шинэлэг санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгоход нь зөвлөгөө өгөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлхэд туслах замаар хөгжлийг хурдасгасан чадварлаг компани, иргэнийг бэлтгэхэд оршино.
Виртуал инкубаторт элсэхэд тавигдах шаардлага
Компани болон иргэн нь виртуал инкубаторт элсэхийн тулд дараах шаардлагуудыг бүрэн хангасан байна.
- Үүсгэн байгуулагдаж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 3-аас дээш жил болоогүй байх (Компанийн хувьд)
- Шинэ, шинэлэг санаа бүхий, дотоод гадаадын зах зээлд хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөөтэй байх
Виртуал инкубаторын элсэлт
Виртуал инкубаторын элсэлтийг Парк жилд 1-2 удаа зохион байгуулах ба тухай бүрт нь Мэдээллийн технологийн үндэсний паркын веб хуудас www.itpark.mn болон инкубаторын веб хуудас www.incubator.itpark.mn мэдэгдэнэ.
Виртуал инкубаторын элсэлт паркын инкубаторын веб хуудсаар явагдах ба элсэхийг хүсэгчид дараах материалын онлайнаар бүртгүүлэнэ.
- Виртуал Инкубаторт элсэхийг хүссэн өргөдөл
- Виртуал Инкубаторт дэмжлэг авах хугацаандаа мөрдөж хэрэгжүүлэх, улирал тутам үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий бизнес төлөвлөгөө /өөрийн биеэр авчрах/
- Хүсэлт гаргагч нь компани бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуй нэгжийн дүрэм
- Виртуал инкубаторын журам, Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журам, Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх журам, Инкубаторт компани, иргэнийг сонгон шалгаруулж элсүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулах журам болон бусад холбогдох дүрэм журам, хамтын ажиллагааны гэрээний төсөлтэй танилцан зөвшөөрөх
- Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
Сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн, виртуал инкубаторт элсэн орох шаардлагыг хангасан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор виртуал инкубаторын журмын 3.2-т заасан баримт бичгүүдийг цаасан хэлбэрээр хэвлэн нотариатаар баталгаажуулан Паркт бүрдүүлж өгнө
Виртуал инкубаторын сонгон шалгаруулалт
Виртуал инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдыг дараах үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулна.
- Шинэ шинэлэг санаа байгаа эсэх
- Хэрэгжүүлэх боломжтой шийдэл
- Бизнес төлөвлөгөө
Виртуал инкубаторт элсүүлэх сонгон шалгаруулалт дараах үе шаттайгаар зохион явагдана.
- Онлайнаар бичиг баримтыг хүлээн авна.
- Бичиг баримтын бүрдэл нь виртуал инкубаторын журамд нийцэж буй эсэхийг нягтлан шалгана.
- Сонгон шалгаруулалтыг зохион байгуулана.
- Шалгаруулалтанд оролцогчид бизнес төлөвлөгөөгөө сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт танилцуулана.
- Шалгаруулалтын дүнг Паркын албан ёсны вэб сайтаар нийтэд мэдээлэнэ.
- Шалгаруулалтанд тэнцсэн хүсэлт гаргагчын баримт бичгийн нотариатаар баталгаажууулсан хуулбарыг хүлээн авч гэрээ байгуулана.
- Виртуал инкубаторын үйлчилгээг үзүүлж эхлэх
Виртуал инкубаторын үйлчилгээ, төлбөр
Виртуал инкубаторт элсэгчдэд дараах хүснэгтэд үзүүлсэн үйлчилгээг 6 сарын хугацаанд үзүүлнэ. Виртуал инкубаторын үйлчилгээ авах төлбөр улиралд 100.000₮ төгрөг байна.
# | Багц | Нэр | Үйчилгээ | Тайлбар |
---|---|---|---|---|
1 | Багц 1 | Зөвлөх | Бизнесийн зөвлөгөө | сард 1 удаа |
2 | Хууль, эрх зүйн зөвлөгөө | сард 1 удаа | ||
3 | Санхүүгийн зөвлөгөө | сард 1 удаа | ||
4 | Гадаад харилцааны зөвлөгөө | сард 1 удаа | ||
5 | Оюуны өмчийн эрхийн хамгаалалт | сард 1 удаа | ||
6 | Багц 2 | Хамтын ажиллагаа | Хурлын өрөө | Coworking space-ийг ашиглах / сард 2 удаа/ |
7 | Сургалтын танхим | Паркын сургалтын танхимыг 4 цагийн хугацаагаар 1 удаа ашиглах | ||
8 | Тоног төхөөрөмж | сард 1 удаа /Компьютер вишн лабораторийг ашиглах/ | ||
9 | Багц 3 | Хүний нөөц | Сургалт | Паркаас инкубаторын компаниудад зориулан зохион байгуулдаг сургалтанд хамрагдах |
10 | Багц 4 | Маркетинг | Бизнес уулзалт /1 удаа/ | Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, санал хүсэлт авах зорилгоор хурал цуглаан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх |
11 | Бүтээгдэхүүн/үйлчилгээний үзэсгэлэн | Паркаас зохион байгуулж буй үзэсгэлэнд оролцуулах | ||
12 | Парк болон Инкубаторын веб сайтаар сурталчлах вэб сайтаар сурталчлах | Сар тутамд 1 удаа | ||
13 | Салбарын сүлжээгээр сурталчлах | Салбар байгууллагын сүлжээгээр суртачлах / 1 удаа/ | ||
14 | Багц 5 | Урамшуулал, идэвхижүүлэлт | МТ-ийн инкубаторт байршуулах | Виртуал инкубаторын үйлчилгээг авч дууссаны дараа тухайн ААН-ийг инкубаторын үйл ажиллагааны журмын 4-р зүйл заасан сонгон шалгаруулалтын дагуу дүгнэж 90-ээс дээш үнэлгээ авсан тохиолдолд Паркын инкубаторт элсүүлнэ. |
Виртуал инкубаторын журам
Энд дарж виртуал инкубаторын журмыг татаж авна уу!.
- Даваахүү
- |
- 2016-10-03
- |
- 4190 уншсан