Эмэгтэйчүүдийн инкубатор
МТҮП-ын “Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журам” батлагдсанаасаа хойш 11 жил мөрдөгдсөөр ирсэн билээ. Энэхүү журмын 1-р зүйлийн 1.6 дахь заалтыг үндэслэн “Зорилтот салбар буюу мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам”-ыг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинээр баталлаа.
Мэдээллийн технологийн үндэсний парк нь нийгмийн хөгжлийг дэмжих, шинэлэг санаатай эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжиж салбарын үйл ажиллагаанд татан оролцуулах, улмаар мэдээллийн технологийн эрин зуунтай холбоотойгоор технологийн салбарийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн салбарт жендерийн эрх тэгш байдлыг бий болгох зорилгоор “ЗОРИЛТОТ САЛБАР БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ИНКУБАТОР” төслийг хэрэгжүүлэж байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн инкубаторт элсэхэд тавигдах шаардлага
Компани нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна.Үүнд:
- Компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдан хуулийн этгээдээр бүртгүүлсэн, мэдээллийн технологийн чиглэлээр 5 хүртэл жил үйл ажиллагаа эрхэлж буй дотоодын аж ахуйн нэгж байна
- Компаний үндсэн ажилтнуудын 80-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байх ба мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн байх
- Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төсөлд өрсөлдөж буй комнаний гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй хүн байх
Иргэн нь дараах шаардлагын аль нэгийг хангасан байна. Үүнд:
- Мэдээллийн технологийн дотоод, гадаадын их, дээд сургуулийн төгсөх дамжааны эмэгтэй оюутан байж болно.
- Мэдээллийн технологийн салбарын мэргэжил эзэмшсэн боловч мэргэжлээрээ ажлаагүй, түр завсардсан эмэгтэйчүүд байж болно. Дэлгэрэнгүйг эмэгтэйчүүдийн бизнес инкубаторын журмын 5.5-аас уншина уу!
Эмэгтэйчүүдийн инкубаторын элсэлт
Элсэлт зарлах бүрт Мэдээллийн технологийн үндэсний паркын веб хуудас www.itpark.mn болон инкубаторын веб хуудасwww.incubator.itpark.mn мэдэгдэнэ.
Элсэхийг хүсэгч нь МТ-ийн инкубаторын цахим хуудсаар дамжуулан элсэлт бүртгүүлнэ.
- Даваахүү
- |
- 2016-09-07
- |
- 3472 уншсан