Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

"Зэвтроник" ХХК

Товч танилцуулга

Зэвтроник ХХК нь мэдээллийн технологид суурилсан эрүүл мэндийн програм хангамж, маркетинг, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гарааны компани юм. 

Эрхэм зорилго

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад технологийн инновацийг нэвтрүүлж, үйлчилгээний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчид чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах тогтолцоог бий болгох 

Боловсон хүчин 

Компанийг үүсгэн байгуулагчид нь эрүүл мэндийн салбарт 10 гаруй жил ажилласан, эдгээрээс хувийн эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн технологийн инноваци, зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон улсад ажиллаж байсан туршлагатай; өндөр хөгжилтэй орнуудад эмчээр сурч, ажилласан; вебсайт программ хангамжийн чиглээр ажиллаж байсан зэрэг хүний нөөцийн өвөрмөц бүрдлийг бий болгосон. 

Компанийн ажилчид

А. Өсөхбаяр

Эрүүл мэндийн салбарын менежментийн чиглэлээр дотоодод болон АНУ, Австралид 13 жил ажилласан туршлагатай (эрүүл мэндийн менежмент, маркетинг, PR, хувийн эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн инноваци, технологи дамжуулалт, их сургуулийн гарааны компани

Б. Солонго

Эмчилгээ, эмнэлзүйн чиглэлээр дотоодод болон АНУ, Австралид ажилласан 12 жилийн туршлагатай ( АНУ-ын эмчээр ажиллах лиценз (USMLE), Эмнэлзүйн оношилгооны чиглэлээр нарийн мэргэжсэн, Колумбын Их сургуульд Магистрийн зэрэг хамгаалсан

Э. Дөлгөөн

Программ зохиох, дотоод хэрэглээний вэб программ, онлайн худалдааны систем, онлайн төлбөр тооцоо, POS application бүтээх, iOS болон андройд системд хөгжүүлэгч, программ хангамжийн чиглэлээр 8 жилийн туршлагатай.

Т. Нямцэрэн

Программ зохиох, дотоод хэрэглээний вэб программ, онлайн төлбөр тооцоо, application бүтээх, iOS болон андройд системд хөгжүүлэгч, программ хангамжийн чиглэлээр 8 жилийн туршлагатай.

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Технологижсон эрүүл мэндийн консалтинг үйлчилгээ

Эрүүл мэндийн маркетинг, зөвлөх үйлчилгээ, бүтээгдхүүн үйлчилгээний сайжруулалт болон борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн багц үйлчилгээг нэвтрүүлэхээр хөгжүүлэлт хийж байна.

Мэдээллийн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ

Монгол улсын эрүүл мэндийн салбарын голлох үйлчилгээнүүдэд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн болон үйлчилгээний ялгарал бий болгох, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх

Хуваалцах: