Уншиж байна...
“Oculus Development Mongolia” ХХКомпанийн танилцуулга
АймарСанаа контент нь PR, маркетингийн үйл ажиллагааг гол суваг болгон захиалагчдын хүсэлд нийцүүлэн ажиллахыг зорьж байгаа олон жилийн туршлагатай хамт олон билээ.
Мөн олон нийтэд чиглэсэн шинэ содон, хүртээмжтэй, сонирхолтой, шинэлэг зүйлсүүдийг өөрсдийн контент буюу сайт, стори, влог, подкаст, пэйжүүдээр дамжуулан түгээж эерэг хандлага, шинэ содон зүйлсийг давхар хүргэхэд гол зорилго оршино.
Үйлчилгээ:
Яагаад бид гэж?
Бид сошиал медиа маркетингий шинэ арга, техникийг ашиглан шинэлэг, сонирхолтой контент бүтээн харилцагч байгууллагынхаа маркетингийг шинэ түвшинд гаргахыг зорин ажилладаг.
Контент хөгжүүлэлт, оновчтой сурталчилгаа нь танай брэндийг зорилтот хэрэглэгчидтэйгээ шууд холбогдох хамгийн үр дүнтэй суваг болж чадна гэж итгэж болно.
Манай мэдээллийг сайт нь байгуулагдаад удаагүй ч хүмүүсийн өдөр тутмын мэдээ мэдээллээ авах томоохон сайтуудын нэг болж чадсан.
Цаг үеийн нөхцөл байдалтай уяалдуулан мэдээ мэдээллийг иргэдэд үнэн зөвөөр, шуурхай хүргэх нь манай хамт олны эрхэм зорилго юм.
Өдрийн хандалт +100к
Aimar vlog
“Аймар влог” нь онцлох дүрүүд дээр суурилсан шинэ, содон, сонирхолтой газруудыг сурталчилж цаашлаад хувь хүмүүсийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилах зорилготой.
Ингэхдээ бид сонирхолтой, хөгжилтэй, шинэ арга барилаар влогоо хөтлөн авч явах юм.
Aimar squad
Энэхүү контентийн гол зорилго нь олон нийтийн сүлжээнд ихээхэн хандалтыг авч буй онцлох пост болон бичлэг тус бүрт нь “reaction” буюу санал бодлоо хуваалцах юм.
Тухайн албан байгууллага, хувь хүмүүсийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжилтэй байдлаар “reaction” хийн олон нийтэд эерэгээр сурталчилан таниулах боломжтой.
Aimar story
Олон нийтийн томоохон сүлжээ болох Facebook болон Instagram хуудасны стори дээр тухайн өдөр болсон онцлох мэдээ, мэдээллийг хөтлөлттэйгөөр “Онцлох 5 мэдээ” болгон товч тодорхой хүргэхийг зорьж ажиллаж байна.
Даваа – Бямба гарагт Монгол хэл дээр мэдээллээ хүргэдэг бол Ням гараг бүр тухай 7 хоногийг тоймлон Англи хэл дээр хүргэдэг нь манай давуу тал юм.
Өдрийн үзэлт +20к
Aimar podcast
Сүүлийн үед хүмүүс уншихаас илүүтэйгээр мэдээ мэдээллийг подкаст хэлбэрээр сонсох болон үзэх сонирхолтой болсон.
Таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бид подкастын сэдэв болгон сурталчилан олон нийтэд хүргэх боломжтой.
Сошиал түгээлт
Давтагдсан тоогоор 200,000 лайктай фейсбүүк хуудсууд болон 600,000 гишүүнтэй группыг бид хөтлөн явуулдаг.
Эдгээр хандалт ихтэй томоохон фэйсбүүк хуудсууд болон групп дээр таны бараа бүтээгдэхүүн, мэдээ мэдээллийг бид түргэн шуурхай олон хүнд хүргэх боломжтой.
2017 оноос хойш одоог хүртэл сошиал маркетингийн ажил хийсэн
2016 онд санхүүгийн ажилтан, 2017 оноос хойш сошиал маркетинг болон санхүүгийн ажилтан
2012 оноос хойш дизайнерын ажил хийсэн
2014 оноос хойш дизайнерын ажил хийсэн
Aimar.news-Өдрийн хандалт +100к Aimar vlog-бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилах Aimar story-Өдрийн үзэлт +20к Aimar podcast-Аудио мэдээ Aimar squad- бүтээгдэхүүн үйлчилгээг “reaction” хийх
Copyright © 2014, МТҮП-ийн Бизнесийн инкубатор