Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Diagonal сүлжмэлийн үйлдвэрийн систем

Энэхүү систем нь тухайн байгууллагад үйлдвэрлэлээ бүрэн хянах боломж олгох ба үүний тусламжтайгаар үйлдвэрийн үргүй зардлыг байж болох хамгийн бага түвшинд барих боломжтой.

Бүтээгдэхүүний өртгийг Шууд материалын зардал, Шууд хөдөлмөрийн зардал, Тогтмол цалингийн зардал болон Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаас тооцож гаргадаг. Үүнийг бүтээгдэхүүн борлуулах үнэтэй харьцуулснаар нийт ашиг, алдагдлыг тооцож хянах боломжтой болдог.

Загварын ерөнхий өгөгдөл, үйлдвэрлэх дамжлагууд, түүний өртөг, хийх хугацаа зэрэг бүхий л мэдээлэл нэг дор бүртгэгдэж системд хадгалагдах ба үүнээс хүссэн үедээ дурын загварын мэдээллийг шүүж харах, Excel рүү хөрвүүлэх зэргээр гарган авч болно.

Туршлагаас харахад, үйлдвэрийн нягтлан бодогчид ажилчдын хийснээрхи цалингийн тооцоог 3 – 7 хоногт өндөр ачаалалтайгаар ажиллаж гаргадаг байсан бол энэхүү системийг нэвтрүүлснээр 1 хоногт уг тооцоог бүрэн хийдэг болсон.

Үйлдвэрийн удирдлага хүссэн үедээ дурын захиалгын гүйцэтгэлийг гаргаж авах, бэлэн бүтээгдэхүүний тайланг авч өртөг хянах, цех бүрийн гүйцэтгэлийг хянах зэрэг хяналтын мэдээллээр бүрэн хангагддаг бол цехийн мастерууд, нягтлан, тооцоо гаргагчид болон утасны тооцоо баригчдын ажил шат шатандаа цэгцэрч, бүртгэл хяналт нь хөнгөрдөг. Нэгэнт өдөр тутмын ажил хөнгөрдөг учраас орон тоог цөөлөх боломжтой болдог.
Мөн үйлдвэрийн ажилтнууд өөрийн ажлын гүйцэтгэлээ өөрсдөө системээс хянах боломж нээлттэй бий.

Хуваалцах: 

Танд санал болгож буй

Demjleg.com

Demjleg.com нь мөнгө санхүү шаардлагатай хүмүүст онлайн орчинд нээлттэй байдлаар олон нийтээс санхүүжилт цуглуулахад туслах зорилготой платформ юм

Online School - Online Courses

Онлайнаар богино контент хэлбэрийн хичээлийг олон улсын зах зээлд борлуулах бизнесийн компани болох туршлага дээрээ тулгуурлан компьютер графикийн онлайн хичээлийг зааж байна.

Бүтээгдэхүүний 360

Бүтээгдэхүүнээ хэрэглэгчидэд ухаалаг утас болон интернетийн тусламжтайгаар 360 градус эргүүлэн үзэх мэдээлэлтэй танилцах боломж.

Орион системс ХХК - үйл ажиллагаа

Компанитай холбоо барих

СБД, МТҮП, 204 тоот

88014175,

www.orion.mn

info@orion.mn