Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

СошиалБот /SocialBot/

СошиалБот (SocialBot) систем нь байгууллага, бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг системтэй, нэгдсэн удирдлагатай, үр дүнтэйгээр цахим орчинд буюу бүх төрлийн олон нийтийн цахим сүлжээгээр түгээхэд, түгээлтээ автоматжуулахад тусална. Сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд олон хэрэгчидтэй томоохон сошиал системүүд ихээр гарч байгаа бөгөөд байгууллага болон хувь хүмүүс өөрсдийн бизнесийн үйлчилгээгээ тэр бүх сүлжээгээр бүгдээр нь цацахад төвөгтэй мөн цаг, хүн хүч их зарцуулдаг билээ.

Манай систем нь үндсэн 3 дэд хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь Post Automation (Сошиал Пост Автоматжуулалт), Comment Bot (Сэтгэгдлийн Автомат Робот), ChatBot (Чатын Робот) зэрэг болно. Нэмэлтээр маркетингийн уламжлалт суваг болох Э-мэйл ба Мессеж маркетинг автоматаар хийх, Сошиал орчноос хайлт хийж статистик үзүүлэх боломжуудтай.


Сошиал Пост Автоматжуулалт

Түгээмэл хэрэглэгддэг олон нийтийн цахим сүлжээнүүд болох Facebook, Instagram, Twitter, LinkedIn, Medium, Reddit, Google My Business, Blogger ба WordPress блог болон WordPress дээр хийгдсэн вэбсайт зэргүүд рүү нэг үйлдлээр нэгэн зэрэг олон төрлийн пост, мэдээ мэдээллийг урьдчилан бэлтгэж, хугацаа тохируулан автоматаар нийтлэх боломжтой. Нийтэлсэн мэдээлэл бүрийнхээ статусыг харахаас гадна Facebook -ийн Page дээр нийтлэгдсэн мэдээлэл буюу Пост дээр маш олон нэмэлт боломжуудтай. Page-ийн хувьд автоматаар нийтэлсэн Пост бүрт өөрийн Админ эрхтэй бусад Page-ээс Like даруулж, тэдгээр Page-рүү автоматаар Share хийхээр тохируулж болно. Мөн Facebook Page-үүд ба Group-үүд дээр урьдчилан бэлтгэсэн видеог Live Video хэлбэрээр түгээн цацах боломжтой.

Олон төрлийн Пост гэдэг нь Текст пост, Зурган пост, Холбоос бүхий пост (Link & Share), Видео пост, Товч бүхий пост (Action Button), Слайд пост (Солигддог зураг, Зураг солигдох Видео), HTML төрлийн загварлаг пост (зөвхөн блог ба вэб системүүдийн хувьд), Live видео ба Live видеоны урьдчилсан Event пост зэрэг бүгд болно.


Сэтгэгдлийн Автомат Робот

Facebook Page-д пост бэлтгэн нийтлэх үедээ эсвэл өмнө нь нийтэлсэн Пост мэдээлэл дээрээ шинэ сэтгэгдэл бичих, үйлчлүүлэгчдийн бичсэн сэтгэгдэлд Like дарах, сэтгэгдэлд ерөнхий хариулт өгөх, сэтгэгдэлд үгээр шүүлт хийж уян хатан олон төрлийн хариулт өгөх (tag буюу mention хийх, зураг ба видео хавсаргах) зэрэг үйлдлүүдийг автоматаар хийх боломжтой. Эдгээрийг Пост бүрт тохируулахаас гадна Page-ийн бүх постын хувьд “сэтгэгдлийн автомат робот” тохируулаагүй Постуудын сэтгэгдлүүдэд Page-ээс сэтгэгдлийн ерөнхий хариулт өгөхөөр тохируулж болно. Хэрэв өмнө нь Page-д бас постод сэтгэгдлийн автомат хариулагч тохируулаагүй бол пост бүрт сэтгэгдлүүдийг бичсэн үйлчлүүлэгчдийг Tag (Mention) хийж бөөнөөр хариулах боломжтой.

Instagram дээрх Постын сэтгэгдэлд мөн адил шүүлт хийж уян хатан олон төрлийн хариулт өгөх, ерөнхий хариулт өгөх “сэтгэгдлийн автомат робот” тохируулах боломжтой. Бүх Instagram орчинд тухайн байгууллагын Instagram нэрийг Mention (Hashtag) хийсэн шинэ Пост, сэтгэгдэл орвол хурдан шуурхай мэдэрч хариулт автоматаар өгөхөөр тохируулж болно.

Google My Business дээрх үнэлгээнд ерөнхий хариулт өгөх, үгээр шүүлт хийж бас үнэлгээний одонд үндэслэн уян хатан олон төрлийн хариулт автоматаар өгөх боломжтой.

Facebook Page ба Instagram дээрх постуудынхаа сэтгэгдэлд “хар жагсаалт” үгээр шүүлт хийж таалагдахгүй сэтгэгдлүүдээ автоматаар устгах эсвэл нууж болно.

Үүний үр дүнд манай хэрэглэгчдэд Facebook Page ба Instagram дээрх Постоо хялбараар хурдтай үр дүнтэй удирдах, сонирхсон үйлчлүүлэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлэн хурдан шуурхай уян хатан автомат хариулт өгөх, хүний нөөцийн зардал хэмнэх зэрэг олон давуу талууд үүснэ.


Чатын Робот

Тухайн Facebook Page ба Instagram бүртгэлийн бүх Пост дээр сэтгэгдэл үлдээсэн хүн бүрт хувийн Чатаар ерөнхий зурвас мэдээлэл илгээх, тухайн Постын мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар, зар сурталчилгаа илгээх боломжтой. Facebook ба Instagram дээрх үйлчлүүлэгчид өөрсдөө танай Чатаар холбогдохыг хүлээхгүй Сэтгэгдлээс олон үйлчлүүлэгчдийг Чат руу татан оруулах боломж бүрдэж ЧатБот дээр хадгалагддаг үйлчлүүлэгчдийн дата мэдээлэл улам өргөжих болно. Мөн ЧатБот дээр цугларах үйлчлүүлэгчдийн дата мэдээллийг хүссэн хэлбэрээрээ ангилан (сегмент) зохион байгуулж болно.

ЧатБот-ын бүтцээ хялбар аргаар, хурдтай, гараар чирээд өрж угсрах боломжтой.

ЧатБот-оор холбогдсон үйлчлүүлэгчид рүү 24 цагийн дотор хүссэн сурталчилгааны мэдээллийг давтамжтайгаар чатаар илгээхээс гадна үйлчлүүлэгчдээс Нэг Удаа Мэдээлэл Илгээх эрх асууж авснаар энэхүү эрхээ ашиглан 1 жилийн дотор хүссэн сурталчилгааны мэдээллээ 1 удаа чатаар илгээнэ. Үүнээс гадна үйлчлүүлэгчдээс Э-мэйл хаяг, Утасны дугаарыг асууж авсан бол Э-мэйл ба Мессеж маркетингийн автоматжуулалт тохируулах боломжтой.

Facebook Page-ийн чатаар ямар нэгэн байдлаар холбогдсон хүн бүрт ЧатБот автомат хариулагч олон төрлөөр мэдээлэл өгнө. Чатаар олон төрлийн мэдээлэл өгөх гэдэгт текст, зураг, аудио, видео, файл, товчтой текст, зураг текст товч хосолсон зэрэг байна.

Угсарсан ЧатБот бүтцээ хадгалах, татаж авах, зөөж өөр Page-ийн ЧатБот шинээр угсрахад хуулж оруулан хэрэглэх боломжтой. Facebook Page ба ЧатБот-ын статистик мэдээллийг дэлгэрэнгүй харуулна.

Чат-д суурилсан төрөл бүрийн бүртгэл, захиалгын форм үүсгэж хэрэглэх, чатын дотор ажиллах бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын иж бүрэн худалдааны Сошиал Дэлгүүр үүсгэж хэрэглэх боломжтой.

Сошиал дэлгүүрийн боломжуудын талаар товч дурдвал:

  • Facebook ба Instagram чат дотор ажиллах учир нэмэлт апп ба бүртгэл хэрэггүй
  • Хүсвэл Facebook ба Instagram-аас гадуурх Вэб орчинд хэрэглэх, Вэб дээр дуудах
  • Загвар харагдах байдал нь интернэт худалдааны мобайл апп-тай ижил
  • Загварыг дэлгүүр бүр өөр өөрийн хүссэн бүтэц, өнгө, дизайнаар өөрчлөх
  • Дэлгүүр, ресторан, хүргэлт гэх мэт бүх худалдаа, үйлчилгээнд тохиромжтой
  • Дэлгүүрт шууд зочлох, салбаруудын, ширээний QR кодууд үүсгэх, захиалга авах
  • Барааны үлдэгдэл тоо удирдах
  • Барааг ангилах ба хайлт хийх
  • Барааны өнгө, хэмжээ гэх мэт хүссэн нэмэлт сонголтууд үүсгэх
  • Хямдрал зарлах, купон код ба ваучер үүсгэх
  • Бараа сагслах, үйлчлүүлэгч сагсандаа бараа орхисон үед 3 удаа мэдэгдэл илгээх
  • Олон төрлөөр дэлгэрэнгүй захиалга хүлээн авах
  • Захиалгын төлөвийн өөрчлөлтийг чат, э-мэйл, мессежээр мэдэгдэх
  • Нэхэмжлэх ба худалдан авалтын түүх үүсэх, баримт хэвлэх

ЧатБот нь Facebook, Instagram Messenger орчинд ажиллахаас гадна Вэбсайттай холбогдох, нэмэлтээр уламжлалт э-мэйл, мессеж сурталчилгааны хэсгүүдтэй холбогдон ажиллана.


Нэмэлт Автоматжуулалт

Манай системийг ашиглан Facebook-ээс болон вэб формуудаар дамжуулан интернэт орчноос үйлүүлэгчдийн утасны дугаар, э-мэйл хаягийг цуглуулах эсвэл өөрт байгаа утас, э-мэйл хаягийн жагсаалтаа хуулж оруулан масс мессеж, масс э-мэйл илгээдэг томоохон системүүдтэй холбож автоматжуулан тохируулах боломжтой.

Facebook дэх вэбсайтын түгэлтийн харьцуулалт хийх, Instagram дах Hashtag хайлт хийж хандалт ихтэй ба сүүлийн постуудыг үзэж харьцуулах боломжтой.


Хамтран ажиллах боломж

Систем нь хамтран ажиллах Түншлэлийн хөтөлбөр буюу дамжуулан борлуулах үед урамшуулал бодогдох дэд системтэй. Энэ нь Маркетинг, Консалтинг зэрэг олон төрлийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах замыг нээж өгөөд зогсохгүй эдгээр хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх бүх ажлуудыг автоматжуулж байгаа юм. Энэ бол манай Affiliate Marketing System юм.


Ирээдүйн хөгжүүлэлтийн чиг хандлага

Манай системд агуулагдаж байгаа шинэлэг боломжуудыг улам боловсронгуй болгох мөн түгээмэл хэрэглэгддэг шинэ ба хуучны системүүдтэй хослуулан ажиллах холболтын ажлууд байнга хийгдэж, нэмэгдэнэ.

Цаашдаа нэмэлтээр YouTube, WhatsApp зэрэг платформуудыг автоматжуулахаар бүх боломжуудыг байнга судалж байна.



Сошиал сүлжээний бүх асуудлаа СошиалБот (SocialBot)-оор шийдээрэй.

Танд амжилт хүсье.


СошиалБот - SocialBot
Хуваалцах: 

Танд санал болгож буй

beeco – Замын Унаа апп

Ухаалаг утсан дээр суурилсан энэ апп нь иргэдэд нэгнийхээ унаанд дайж, дайгдаж явах боломжыг олгодог, татаж авах болон хэрэглэхэд үнэгүй. УБ хотын замын түгжрэл, хорт утааг багасгах зорилготой.

Дүр бүтээх үйлчилгээ

Дүр бүтээх үйлчилгээ /2D, 3D/ Дүрийн сошиал маркетингийн контент бүтээх үйлчилгээ. Дүр бүтээх үйлчилгээ /2D, 3D/ Дүрийн сошиал маркетингийн контент бүтээх үйлчилгээ.

Мэргэжил сонголт, карьерын хөгжил, хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ

Ажил мэргэжил судлалын зөвлөхүүдээс бүрдсэн багаас сурагчид, оюутнууд болон карьерын өсөлт хөгжлийн талаарх асуудал үүсээд буй хүн бүрд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхдээ баяртай байх болно.