Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-318044info@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

"Юникүе Повер Теч" ХХК

Товч Танилцуулга:

Юникүе Повер теч ХХК

UP Tech ХХК нь 2018 онд байгуулагдан Virtual Reality технологийг хөгжүүлж, нийгэмд олон төрлийн шийдэл санал болгож, үнэ цэнэ бүтээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь Монголын соёл, бизнесүүдийг олон улсад VR технологиор дамжуулан бодитоор сурталчилан танилцуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.


Олон улсын VR технологи хөгжүүлэгчдийн холбооБид дэлхийн хамгийн ууган VR-ийн холбоо болох IVRPA буюу International Virtual Reality Professionals Association-ний албан ёсны гишүүн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон гадны зах зээлд санал болгохоор зорин ажиллаж байна.


Алсын хараа:  Бид дэлхийн зах зээлд виртуал шийдэл санал болгоно

Зорилго: Монголын хамгийн том виртуал контент үйлдвэрлэгч болох

Уриа үг: Таны бизнест технологийн шийдлийг\

Вэб сайт: http://www.uptech.mn/

Фэйсбүүк пэйж: UP TECH

Компанийн ажилчид

Нямдорж Чимэд-Очир

Маркетинг менежментийн чиглэлээр их сургууль төгссөн. 2015-2018 “Хөдөлмөрч Оюутан ТББ”-ийн үүсгэн байгуулагч, Төслийн багийн ахлагч. 2016-2018 M.I MONGOLIA илтгэх урлаг, мэтгэлцээний клубийн чиглүүлэгч багш.

Цэнгэл Ариунболд

Маркетинг менежментийн чиглэлээр их сургууль төгссөн. 2015 он - 2018 он хүртэл Хөдөлмөрч Оюутан ТББ-ийн тэргүүн ажиллаж байсан. 2016-2018 M.I MONGOLIA илтгэх урлаг, мэтгэлцээний клубийн чиглүүлэгч багш, Монголын хөрөнгийн биржид дадлага хийсэн.

Батзориг Ганбаатар

Программ хангамжийн чиглэлээр 2012 онд их сургууль төгссөн. Монголын хөрөнгийн биржид программист, Олон Улаанбаатарын Их Сургуульд программистаар 4 жил ажилласан. Вэб сайт хөгжүүлэгч,

Батсүх Бархасбадь

График дизайны чиглэлээр 2012 онд төгссөн. 3D модель бүтээх, animation хийх, Брэндинг хариуцан ажилдаг.

Бэхбаатар Пүрэвдорж

Кино урлагийн дээд сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Видео контентийг эх бэлтгэлийг хариуцан ажилладаг.

Энхжаргал Тамир

Виртуал контент бэлтгэх болон 360 зураг авалт хийх, Виртуал аяллын программ хөгжүүлэгч

Лхагвасүрэн Базаррагчаа

Санхүүгийн тайлан тооцоог гаргах, хянах

Болдбаатар Уранзаяа

Байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг сайжруулах

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Виртуал медиа

Виртуал аялал, 3D контент, 360 зураг, 360 видео, 360 постер, 360 инфографик

Бүтээгдэхүүний 360

Бүтээгдэхүүнээ хэрэглэгчидэд ухаалаг утас болон интернетийн тусламжтайгаар 360 градус эргүүлэн үзэх мэдээлэлтэй танилцах боломж.

Вэб сайт

Бидний таны виртуал аяллыг WebGL технологи дээр суурилан хөгжүүлсэн өөрсдийн Ocurus систем дээр хийж өгөх бөгөөд бидний систем дээр хийсэн виртуал аяллыг та хүссэн төхөөрөмжөөрөө үзэх боломжтой

Хуваалцах: