Виртуал медиа
- "Юникүе Повер Теч" ХХК
- |
- 2020-05-12
Хурдацтай өсөн нэмэгдэж буй тус технологи маркетингийн салбарт томоохон боломж, шинэчлэлтүүдийг авчирсаар байгаа билээ. Маркетерууд контентоо хэрэглэгчдэд илүү үр дүнтэй, илүү бүтээлч хэлбэрээр хүргэхэд VR хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг Forbes сэтгүүлж танилцуулжээ.
Story telling-с Story living-рүү үсрэлт хийх нь: Уламжлалт контент нь хэрэглэгчдэд таны бүтээгдэхүүн үйлчилгээг хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас идэвхгүй хэлбэрээр үзэх нөхцөлийг бүрдүүлж бусад боломжуудыг хязгаарлаж байдаг. Энэ нь story telling буюу таны ярьж өгч байгаа адал явдалт түүхийг хүмүүс чих тавин сонсоод сууж байгаатай адил юм. Харин та VR технологийн тусламжтайгаар хүмүүсийг тухайн адал явдалт түүхийнхээ дотор нь оруулж сонсогч биш гол дүрийн баатар болгох буюу Story living хийх боломжтой юм. Хэрэглэгчдийг реклам, сурталчилгааныхаа яг төв цэг нь аваачиж таны бүтээгдэхүүн үйлчилгээг өөрсдийн дураар туршиж үзэх, брендийн түүх, онцлог давуу талуудтай илүү бүтээлч хэлбэрээр танилцвал ямар вэ?
Хэрэглэгчдийн анхаарал 100% Хүн өдөрт дунджаар 34GB-тай дүй хэмжээний мэдээ, мэдээлэл дунд хөвж байдаг. Магадгүй хэрэглэгч таны сарын турш бэлдсэн видеог үзэж байхдаа давхар фэйсбүүк ээ ухаж, эсвэл дэлгэцийн хаа нэгтээ гарч ирсэн сурталчилгааны баннерийг харж байж болох юм. Иймээс зарим тохиолдолд бидний хөдөлмөр үр дүн багтай байх тохиолдол байдаг. VR толгойн өмсгөлийн тусламжтай хэрэглэгч 100% виртуал орчинд бүх анхаарлаа зөвхөн таныг контентийг үзэх, мэдрэхэд чиглүүлэх юм.
Жишээ үзэх линкүүд:
Виртуал аялал
Улаанбаатар хотын хамгийн таатай оффисууд 2019
Виртуал аялал
360 видео