Уншиж байна...
Манай байгууллага нь Монгол Улсын Их Сургуулийн Ажил мэргэжил судлалын магистрын хөтөлбөрийн анхны төгсөгчдийн байгуулсан компани юм. Бид 2017-2018 онд МУИС-ийн социологи, сэтгэл судлал, хөдөлмөрийн эдийн засгийн хосолсон хөтөлбөрөөр суралцаж, хөдөлмөрийн зах зээлд бүгд ажил мэргэжлийн зөвлөх, судлаачид болон төгссөн. Энэ хүрээнд бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил сонголтын зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, хувь хүний хөгжлийн болон харилцаа хандлага, сэтгэл зүйн чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг үндсэн үйл ажиллагаа эрхэлж байна.
Бизнесийн удирдлага, Төрийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн, Ажил мэргэжлийн зөвлөх, Нийгмийн ухааны магистр
Эдийн засагч, Ажил мэргэжил судлалын магистр зэрэгтэй.
Ажил мэргэжил судлаач, зөвлөхийн магистр зэрэгтэй. Мөн сэтгүүлч мэргэжлээр 10 орчим жил ажилласан туршлагатай.
Ажил мэргэжил судлалын магистр зэрэгтэй судлаач. Уул уурхайн инженерийн мэргэжилтэй. Төслийн удирдлагаар мэргэшиж буй зөвлөх.
Сэтгэл судлаач мэргэжилтэй, багш, зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан туршлагатай. ХБНГУ-ын Линзийн их сургуулийн сэтгэл судлалын докторант.
Ажил мэргэжил судлалын магистр зэрэгтэй, физикч мэргэжилтэй. "CareerMNG" компанийн оффис менежерийн үүргийг гүйцэтгэж байна.
Мэдээлэл технологи, программ хангамжийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай, магистр зэрэгтэй зөвлөх.
Энэ бол сурагчид, оюутнуудад голлон чиглэгдэж мэргэжил сонголт, карьерын төлөвлөлтөө хийхэд нь зориулсан маш өргөн хүрээтэй мэдээллийг агуулсан платформ-сүлжээ байх болно.
Аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоо (зөвлөл)-ны захиалгаар бид ажил мэргэжлийн стандарт боловсруулах үйлчилгээг "Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэн"-ээр дамжуулан гүйцэтгэдэг.
Ажил мэргэжил судлалын зөвлөхүүдээс бүрдсэн багаас сурагчид, оюутнууд болон карьерын өсөлт хөгжлийн талаарх асуудал үүсээд буй хүн бүрд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхдээ баяртай байх болно.
Copyright © 2014, МТҮП-ийн Бизнесийн инкубатор