Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Ажил мэргэжлийн стандарт боловсруулах

2021 оны 7 сарын 2-нд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д "Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран ажил мэргэжлийн стандартыг боловсруулна" гэж заажээ. Үүний дагуу ажил олгогч болон мэргэжлийн холбоодын захиалгад үндэслэн бид "Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэн" ТББ-аар дамжуулан стандарт боловсруулах үйл ажиллагааг захиалгад үндэслэн гүйцэтгэж байна.

2022 оны хувьд бид дараах 20 ажил мэргэжлийн стандартыг боловсрууллаа. Үүнд:

1. Техникч, хөргөлтийн тоног төхөөрөмжийн

2. Барилгын автоматжуулалтын техникч

3. Өндөрт олсонд ажиллах

4. Техникч, агааржуулалт (кондиционер)-ын тоног төхөөрөмжийн

5. Багш, бага боловсролын

6. Сургагч багш, албаны нохой, хөтлөгчийн

7. Мастер, Галт тэрэгний засварын

8. Автосамосвалын операторч

9. Ээлжийн мастер, уул уурхайн

10. Ариутгагч, халдваргүйжүүлэлт

11. Бартендер

12. Хумс засалч

13. Агент, үл хөдлөх хөрөнгийн

14. Брокер, үл хөдлөх

15. Хөтлөгч, албаны нохой

16. Тогооч, ногоон хоолны

17. Брокер, хүний нөөцийн

18. Малчин, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй

19. Худалдааны ажилтан

20. Операторч, дулааны станцын халаалтын зуухны


Эдгээрийн үргэлжлэл болгож хэд хэдэн ажил мэргэжлийн стандартын боловсруулалт үргэлжилж байна.

Хуваалцах: 

Танд санал болгож буй

Хонмоно Дайчин

Монгол супербаатартай комик цуврал. Цуврал нь өнө эртний үеийн Монгол дайчны талаар өгүүлэх ба одоогийн Улаанбаатар хотод цаг хугацааг дамжин ирж муу бүхний эсрэг хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлнэ.

МАРКЕТИНГИЙН СТАРТЕГИ

Аливаа бизнесийн байгууллагын хувьд орлогын өсөлтийн эх үүсвэр нь хэрэглэгчид юм.

“Зохис” эрүүл амьдралд хөтлөх аппликейшн

Технологийн шийдэлд тулгуурлан иргэдийн хоолзүй, шим тэжээл, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх цаашлаад эрүүл амьдралын хэв маягт суралцахад туслах платформыг хөгжүүлж байна.