Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ renew

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулагдан хуулийн этгээдээр бүртгүүлсэн, мэдээллийн технологийн чиглэлээр 5 хүртэл жил үйл ажиллагаа эрхэлж буй дотоодын аж ахуйн нэгж байна.
  • Иргэн   нь мэдээллийн   технологийн чиглэлээр шинэ, шинэлэг   санаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мэдээллийн технологийн салбарт ажилладаг мэргэжилтэн байна.
  • Баг нь шинэ санааны төсөл хэрэгжүүлэхээр нэгдсэн 2-оос дээш тооны гишүүдээс бүрдсэн байна
    •  Инкубаторын элсэлтийг Мэдээлэл, технологийн үндэсний парк /цаашид МТҮП/-ын өрөөний хүрэлцээнээс хамааран элсэлтийг зохион байгуулна.
    • Тухайлан нэг буюу хэд хэдэн салбарыг зорилтот хэмээн МТҮП-аас зарласан тохиолдолд тэдгээр салбарын тодорхой сэдвийн хүрээнд болон шинэ санааг дэмжих зорилгоор инкубаторын өрөөний хүрэлцээнээс хамааруулан нэмэлт элсэлт зохион байгуулж болно.
    • МТҮП-ын Захирлуудын зөвлөлөөс баталсан “Инкубаторт компани, баг, иргэнийг сонгон шалгаруулж элсүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулах журам”-ын дагуу ажлын хэсгийг/цаашид ажлын хэсэг/ МТҮП-ын захирал томилж ажиллуулна.
    • Инкубаторт элсэгчдэд дэмжлэг vзvvлэх хугацаа 3сараас 2 жил хүртэл   байх бөгөөд хүсэлт гаргагчийн бүтээгдэхүүн үйлчилгээний явцаас хамааран инкубатор байрлах хугацааг ажлын хэсэг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлүүлнэ 
    • Ажлын хэсгийн гишүүд нь сонгон шалгаруулалтанд бизнес төлөвлөөгөө болон бусад холбогдох мэдээллийн нууцлалыг чандлан сахих үүрэг хүлээнэ.
    • Элсэлтийн шалгуур үзүүлэлтүүд нь инкубаторт сонгон шалгаруулж элсүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих үзүүлэлтийн үндэслэл болно.
    • Инкубаторт байрлах хугацаа дуусаад төгсөн гарсан компаниудад Шилдэг төгсөгч, амжилтай төгсөгч гэрчилгээ олгоно.

Хоёр.  Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага, болзол нөхцөл

2.2. Хүсэлт гаргагч нь дараах болзол, нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна. 

2.2.6 Нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон нийтийг хамарсан ажил зохион байгуулах, оролцох;

2.2.7 Хөрөнгийн болон үүрэг хариуцлагын баталгаа болох барьцаа төлбөрийг МТҮП-ын дансанд байршуулсан байх. Барьцаа төлбөрийг байрлах өрөөний талбайн хэмжээнээс хамааруулан доорх шатлалаар тооцно. Үүнд:

-   30 кв.м хүртэл талбай бүхий өрөө - 850,000 төгрөг

-   30 кв.м-ээс дээш талбай бүхий өрөө - 1,100,000 төгрөг

2.2.8 Санхүүгийн тайлангийн хугацааны баталгаажсан албан баланс тайлан, сар бүрийн санхүүгийн тайлан /МТҮП-аас гаргасан маягтын дагуу/-гийн ашиг, орлого, зардал, цалингийн дундаж, НДШ, НӨАТ-ын дүн ажилчдын тоон мэдээллийг үнэн бодитоор гаргаж МТҮП-д өгч байхаа зөвшөөрсөн байх (Энэхүү   мэдээллийг   инкубаторын үйл   ажиллагааны үнэлгээний үндсэн үзүүлэлтүүдийг гаргахад ашиглана).

2.2.9. МТҮП-ын дотоод журам, инкубаторын үйл ажиллагааны журам болон бусад холбогдох дүрэм журмыг даган мөрдөж ажиллахаа зөвшөөрсөн албан бичиг ирүүлсэн байх

2.2.10 Авлага, хөрөнгө оруулалтыг тооцоо нийлсэн актыг сар бүр холбогдох ажилтантай хийхийг зөвшөөрсөн байх 

Гурав. Элсэлтийн бүртгэл

Дөрөв. Сонгон шалгаруулалт

4.1 Ажлын хэсэг нь хүсэлт гаргагчийг дараах шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэнэ. Үүнд:

4.1.1   Шинэлэг бүтээлч санаа;

4.1.2   Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл;

4.1.3   Эдийн засгийн үр ашиг;

4.1.4   Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар;

4.2 Инкубаторт элсүүлэх сонгон шалгаруулалтын ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

 

Тав. Инкубаторын үйлчилгээ

5.1 Инкубаторт байрлах хугацааны үзүүлэх багц үйлчилгээ нь тухайн иргэн, баг, компанид оруулсан хөрөнгө оруулалт гэж үзнэ. Шаардлагатай тохиолдолд МТҮП нэмэлт өөрчлөлт оруулна. (Хавсралт1)

5.2 Инкубаторт элссэн компани, баг, иргэнийг хөнгөлөлтэй нөхцлөөр ажлын байрны дэмжлэг үзүүлэн ажиллана. Төлбөл зохих үнийн дүнгээс дараах байдлаар  тус тус хөнгөлнө. Үүнд:

  • 1-р улирал -90% 
  • 2-р улирал- 85%
  • 3-р улирал -80%
  • 4-р улирал -75%
  • 5-р улирал- 70% 
  • 6-р улирал -60%
  • 7-р улирал -50%
  • 8-р улирал -40%
    • Дараах шалтгаануудын аль нэгийг үндэслэл болгон МТҮП-ын захирлын шийдвэрээр компани, баг иргэнийг инкубаторын үйлчилгээг зогсооно. Үүнд:

5.3 Ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлсэн элсэгчийн хүсэлтийг харгалзан 6-р улирлаас 19 кв.м хүртэл талбай бүхий нэг өрөөг 5.2 дахь заалтыг баримтлан нэмж ашиглуулж болно. 

 

Зургаа.   Инкубаторын   компанийн vйл   ажиллагаанд хяналт-шинжилгээ          хийж, үнэлгээ өгөх, үйлчилгээг үргэлжлүүлэх  

6.1 МТҮП-аас инкубаторын компаниудын үйл ажиллагаанд сар, улирал, хагас жил тутамд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгнө.

6.2. Сарын үнэлгээг хариуцсан /газар, хэлтэс, төв, алба/-ны менежер, мэргэжилтэн гүйцэтгэнэ

6.3. Сарын үнэлгээний явцад үйл ажиллагааны хувьд хангалтгүй үнэлгээ авч, цаашид үйлчилгээ үргэлжлэхгүй гэж үзвэл холбогдох /газар, хэлтэс, төв, алба/- аар хэлэлцүүлэн МТҮП-ын захирлуудын зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлж, МТҮП-ын захирлаар батлуулна. 

6.4. Улирал, хагас жил тутамд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ (цаашид үнэлгээ гэх)-г хийх ажлын хэсгийг “Инкубаторт компани, баг, иргэнийг сонгон шалгаруулж элсүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулах журам”-ын дагуу МТҮП-ын захирлын шийдвэрээр томилно.

6.5 Сар, улирал, хагас жилийн үнэлгээг “Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх журам”-ын дагуу зохион байгуулна 

6.6. Ажлыг хэсгийн дүгнэлтээр улирал, хагас жилийн үнэлгээгээр 70-аас дээш хувийн дүн үзүүлсэн бол МТҮП-ын захирлын шийдвэрээр үргэлжлүүлэн байрлуулна. 

Долоо. Инкубаторыг төгсгөх

7.1. Инкубаторын компани инкубаторын дэмжлэг авах хугацаа нь дууссан, ажлын хэсгийн үнэлгээгээр төгсгөн гаргах шийдвэр гарсан, хугацаанаасаа өмнө төгсөх хүсэлт гаргасан тохиолдолд МТҮП-ын захирлын шийдвэрээр төгсгөнө. 

7.2. Хугацаанаас өмнө төгсөгч гэдэг нь инкубатораас гарах хүсэлт өгсөн элсэгчийг хэлнэ

7.3. Хугацаанаас өмнөх төгсөгчийн төгсөлтийн дүнг энэхүү журмын 6,6 заалтыг үндэслэл болгоно. Сар, улирал, хагас жилийн үнэлгээнүүдийн дунджийг төгсөлтийн үнэлгээ гэж тооцно.

7.4. Инкубаторын компани, баг, иргэнийг/ баг, иргэн нь компани байгуулаагүй тохиолдолд/ инкубаторыг төгсгөхдөө энэхүү журмын 6.6, 7.1-р заалтуудыг тус тус үндэслэх бөгөөд хөрөнгийн болон үүрэг хариуцлагын баталгаа болох барьцаа төлбөрийг буцаан олгоно. 

7.5. Тус журмын 1,13 заалтыг үндэслэн инкубаторын компани, баг, иргэний сар, улирал, хагас жилийн үнэлгээний  дундаж нь 90-100 хувь бол “Инкубаторын шилдэг төгсөгч”, 70-89хувь бол “Инкубаторыг амжилттай төгсөгч” гэрчилгээ тус тус  олгоно.

7.6. “Инкубаторын шилдэг төгсөгч” компани нь цаашид МТҮП-д байрлах хүсэлт гаргасан тохиолдолд 1 жил 50 хувийн хөнгөлөлтэй байрлуулж болно.

Найм. Инкубаторын үйлчилгээг дуусгавар болгох  

Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журмын хавсралт

ИНКУБАТОРЫН КОМПАНИУДАД ҮЗҮҮЛЭХ БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Багц

Багц үйлчилгээний төрөл

Үйлчилгээний нэр

Үзүүлэх үйлчилгээ

                                    Төлбөр ₮

 

Нийт 24 Сар

Хөнгөлттэй дүн 

/Инкубатор/

Үнийн чөлөөлөлт

/Парк/

Үндсэн үнийн дүн /35м2 35.000₮/ улирал 

 

Багц-1

Ажиллах орчин

Ажлын байр

Ажлын байрны түрээсийн төлбөрийг улирлаар нь шаталсан хөнгөлөлт

1-р улиралд -90%

367.500

3.307.500 

3.675.000

 

2-р улиралд- 85%

551.250

3.123.750

3.675.000

 

3-р улиралд -80%

735.000

2,940,000

3.675.000

 

4-р улиралд -70%

1.102.500

2.572.500

3.675.000

 

5-р улиралд - 70%

1.102.500

2.572.500

3.675.000

 

6-р улиралд -60%

1.470.000

2.205.000

3.675.000

 

7-р улиралд -50%

1.837.500

1.837.500

3.675.000

 

8-р улиралд -45%

2.021.250

1.653.750

3.675.000

 

Нийт 

9.187.500

20.212.500

29.400.000

 

Багц-2

Бизнесийн хэрэглээ

Албан бланк

Албан бланк хийлгэх эрх 

Элсэн ороход 1 удаа

 /тус бүр 300ш/

25.000

        100,000

 

Нэрийн хуудас

Нэрийн хуудас хийлгэх эрх 

75.000

 

          Дүн

        0

      100,000

      100,000

 

Багц-3

Сургалт

Бизнес эрхлэгч /Enterprenuer/

Хагас жил бүр

5 сургалт 

цагийн төлбөр 

100,000-300,000₮

2 цаг*4 удаа

300,000

1,200.000

 

Хууль эрх зүй

Байгууллагын хөдөлмөрийн харилцаа

300,000

1,200.000

 

Бйгууллагын дотоод ёс зүй

 

Гэрээ, хэлэлцээр

 

Санхүү

Санхүүгийн тайлан уншиж ойлгох

300,000

1,200.000

 

НББ-ийн сургалт

 

Татвар түүний хэрэгжилт

 

Бизнес удирдлага

Хүний нөөцийн менежмент

600,000

2,400,000

 

Албан бичиг хэрэг хөтлөлт

 

Маркетинг, гүйцэтгэл, борлуулалт

 

Гүйцэтгэх захирлуудын хэв маяг

 

Оюуны өмчийн хамгаалалт

Зохиогчийн эрх

        200,000

          800,000

 

Технологи дамжуулалт

 

Патент, барааны тэмдэгтийн эрх зүйн ойлголт

          Дүн

        0

    1,700,000

    6,800,000

 

Багц-4

Маркетинг

Бизнес уулзалт

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, санал хүсэлт авах зорилгоор хурал, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

Улиралд 1 удаа

0

200,.000

800,000

 

Бүтээгдэхүүн, үйлчилгээний

үзэсгэлэн

EXPO арга хэмжээнд оролцоход үзэсгэлэнгийн танхимын төлбөрөөс чөлөөлөх

2 улиралд

 1 удаа

0

500,000

1,000,000

 

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлах

МТҮП болон салбар байгууллагуудын вэб сайт болон олон нийтийн хэвлэл, мэдээллээр бүтээгдэхүүн үйлчилгэгг сурталчлах

Улиралд 1 удаа

0

630,000

2,520,000

 

          Дүн

      0

          1.330.000

    4,320,000

 

Багц-5

Програм хангамж

VPS-ийн багц

VPS үнэгүй түрээслэх эрх

/үзүүлэлт:CPU 4 core 1GHz, RAM 4GB, HDD 120GB/ 1MB интернэтийн урсгал

    Сар бүр

600,000

2,400,000

 

Интернет холболт

900,000

3,600,000

 

          Дүн

      0

  1,500,000

    6,000,000

 

Багц-6

Зөвлөх үйлчилгээ

Технологи

Анхан шатны 7 чиглэл тус бүрээр

(Сар бүр 4 удаа 8цаг /1цаг 33500₮)

Сар бүр 7 зөвлөх үйлчилгээ

төлбөр 234,500₮

0

        1,407,000

    5,628,000

 

Бизнес удирдлага

 

Хүний нөөц

 

Санхүү

 

Хууль, эрх зүйн

 

Оюуны өмч

 

Аутосорсинг

          Дүн

          0

    1,407,000

    5,628,000

 

Багц-7

Урамшуулал-

Бонус /Бонус-Шилдэг төгсөгчдөд/

Ажлын байрны урамжуулал

0,5 жилийн хугацаанд 30% -ийн хөнгөлөлттэй ажлын байр, програм хангамжийн багц 

Y хагас жил- 30%

/Шилдэг төгсөгч/

5,145,000

2,205,000

7,350,000

 

Програм хангамж

0

0

1,500,000

 

Оны шилдэг компанийн шагнал

Жилд нэг удаа инкубаторын компаниудын дунд зохион байгуулах уралдаанд шилдгийн шилдгээр шалгарсан тохиолдолд үзэсгэлэн семинарт оролцох эрхийн бичиг /эсвэл мөнгөн шагнал/-ээр шагнаж урамшуулна.

0

0

200.000

 

Олон улсын үзэсгэлэн семинарт оролцуулах эрх

 

          Дүн

  5,145,000

    2,205,000

    9.050.000

 

                                                                 Нийт хөрөнгө оруулалтын дүн

61.298.000₮

(Нийт зардал)

              14.332.500₮

(Инкубаторын компаниас гарах зардал)

46.965.500₮

(Паркаас үзүүлж буй хөрөнгө оруулалт)

 


  • Даваахүү
  • |
  • 2016-09-07
  • |
  • 9398 уншсан
Хуваалцах: