Уншиж байна...

МТҮП-ийн Бизнесийн инкубатор

logo
  • 976-11-327123incubator@itpark.mn
  • Мэдээлэл, технологийн үндэсний паркУлаанбаатар-210646, Сүхбаатар дүүрэг
  • Да-Ба 08:30-17:30Бя, Нямд амарна.

Ажил мэргэжлийн стандарт боловсруулах

2021 оны 7 сарын 2-нд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д "Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран ажил мэргэжлийн стандартыг боловсруулна" гэж заажээ. Үүний дагуу ажил олгогч болон мэргэжлийн холбоодын захиалгад үндэслэн бид "Ажил мэргэжлийн стандарт хүний хөгжлийн хүрээлэн" ТББ-аар дамжуулан стандарт боловсруулах үйл ажиллагааг захиалгад үндэслэн гүйцэтгэж байна.

2022 оны хувьд бид дараах 20 ажил мэргэжлийн стандартыг боловсрууллаа. Үүнд:

1. Техникч, хөргөлтийн тоног төхөөрөмжийн

2. Барилгын автоматжуулалтын техникч

3. Өндөрт олсонд ажиллах

4. Техникч, агааржуулалт (кондиционер)-ын тоног төхөөрөмжийн

5. Багш, бага боловсролын

6. Сургагч багш, албаны нохой, хөтлөгчийн

7. Мастер, Галт тэрэгний засварын

8. Автосамосвалын операторч

9. Ээлжийн мастер, уул уурхайн

10. Ариутгагч, халдваргүйжүүлэлт

11. Бартендер

12. Хумс засалч

13. Агент, үл хөдлөх хөрөнгийн

14. Брокер, үл хөдлөх

15. Хөтлөгч, албаны нохой

16. Тогооч, ногоон хоолны

17. Брокер, хүний нөөцийн

18. Малчин, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй

19. Худалдааны ажилтан

20. Операторч, дулааны станцын халаалтын зуухны


Эдгээрийн үргэлжлэл болгож хэд хэдэн ажил мэргэжлийн стандартын боловсруулалт үргэлжилж байна.

Хуваалцах: 

Танд санал болгож буй

Demjleg.com

Demjleg.com нь мөнгө санхүү шаардлагатай хүмүүст онлайн орчинд нээлттэй байдлаар олон нийтээс санхүүжилт цуглуулахад туслах зорилготой платформ юм

ORION FINANCE санхүүгийн систем

Бид уг системээ бүтээхдээ бусад програмуудыг сайтар судлан тэдний давуу талыг тусган авч, сул талыг нь сайжруулан нягтлангийн ажлыг бодитоор хөнгөвчилсөн маш энгийн системийг бүтээж чадсан.

1000 students, 1000 part-time jobs

JICA Mongolia & KITE Mongolia [Tab Solution Co., LTD & JUGOMO] хамтран 2023 онд хөдөлмөрийн зах зээлд платформд суурилсан цагийн ажлын соёл нэвтрүүлэх зорилготой төсөл амжилттай зохион байгуулсан.